Friday, April 26 2024

Төв аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар мах боловсруулах үйлдвэр барих уу

БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Төв аймагт махны үйлдвэр барихаар болсон талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Үйлдвэр барих хэлэлцээрт Монголын талыг төлөөлж Төв аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, “Төв-Эрдэнэт” ТӨҮГ-ын дарга А.Идэрсүрэн, БНХАУ-ын Өвөр Монголын өртөө засах орны Ордос хотын Газар тариалан, шинжлэх ухаан, технологийн “Ай Жүи” компанийн захирал Ма Юань Фен нар гарын үсэг зурсан байна.

Шинээр баригдах үйлдвэр нь БНХАУ-ын 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа бөгөөд хонин толгойд шилжүүлснээр жилдээ нэг сая малын мах боловсруулах хүчин чадалтай юм байна.

Үйлдвэрийн барилгын ажил ирэх сард эхэлж, 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Синьхуа агентлаг

+ There are no comments

Add yours

You May Also Like: