НДЕГ, БНСУ-ын ЭСЯ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийж байна

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна.

Уг хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг гэх мэдээллийг өгч байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

Энэ үеэр Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдлээ.

Хоёр улс хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бол БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд өдөрт 900 орчим иргэн тус улс руу зорчих хүсэлтээ илэрхийлж виз мэдүүлдэг гэсэн статистик бий.

+ There are no comments

Add yours