“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг боомилж хөнөөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт энэ сарын 21-ний шөнө гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан талаар бид мэдээлсэн билээ.

Дөнгөж сая албаны эх сурвалжаас авсан мэдээллээр уг бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан байжээ. Тодруулбал, түүний хоолойг боож, амийг нь хөнөөн, улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байжээ.

Энэ гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг этгээдүүдийг цагдан хорьжээ.

+ There are no comments

Add yours