Friday, December 13 2024

Гаалийн шалгалтаар хуурамч доллар илэрчээ

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид ТК342 дугаартай Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол Улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон 3100 ам.долларыг /31 ш 100-ын дэвсгэртээр/ гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүлжээ.

Гаалийн мэргэжилтнүүд уг долларыг хуурамч байж болзошгүй гэж үзэн зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч болох нь тогтоогдсон байна. Улмаар уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харъяалалын дагуу хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Иймд зорчигчдыг анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: