Thursday, April 18 2024

Нөөцийн махыг худалдаалж байна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор  жил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг билээ.  Энэ жилийн хувьд өнөөдрөөс нөөцийн махыг худалдаалж эхэллээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр худалдаалах аж.

Дашрамд, Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгон одоогоор нийт 12.8 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: