Saturday, April 27 2024

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 47.4 хувиар буурчээ

Монголбанк өчигдрийн буюу 2018 оны 2 дугаар сард 26-ны өдрийн байдлаар 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 47.4%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ ийнхүү буурах болсон нь алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаатай холбоотой.

Энэ сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: