Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг, шалгалтыг хийсэн.
Талийгаач нь тус тоотод оршин суудаг, 61 настай эрэгтэй иргэн “Б” гэгч бөгөөд түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байсан.
Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан.
Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчиллаа.
Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй 47 настай “Г” гэх,эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлэгээр тогтоогдоод байна.
Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Мөн Өвөрхангай аймагт нярайн цогцосны ээжийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг тэрбээр хэллээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...