Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг чуулганаар дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сарын 31-нд Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Тэдгээрийн дотор  “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг. Энэ нь “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж  үзсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан юм.

+ There are no comments

Add yours