Хоёр сарын өмнө сураггүй болсон иргэнийг дахин хайж эхэллээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат 42 настай эрэгтэй Г өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед согтуу гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Түүнийг эрэн хайх ажиллагааг 20 гаруй хоног хийсэн ч олдоогүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний улмаас эрлийг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр зогсоосон байна. Гэтэл сар гаруйн дараа буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлт тавьсны дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

 

+ There are no comments

Add yours