“Эгч, дүүсийг олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдуулан 11 настай үеэлийг нь шалгаж байна”

Садангийн хүүхдүүд нэгнээ олон удаа хутгалж, хөнөөсөн аймшигт хэрэг өчигдөр гарчээ. Наймдугаар сарын 7-ны 18:02 минутад бага насны хүүхдүүд халдлагад өртсөн гэх дуудлага 102-т ирж, уг хэрэгт холбогдуулан 11 настай Б-г шалгаж байгаа тухай ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өглөө.

ЦЕГ: БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах авто машины зогсоол дээр эмэгтэй хүүхэд хэвтэж байна гэсэн дуудлагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар гурван минутын дотор очсон. Очиход хэргийн газарт хоёр бага насны хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй байсан тул түргэн тусламж дуудаж, хэргийн газрыг хамгаалалтад авсан.

13 настай Э олон тооны хутганы шархтай, газар дээрээ нас барсан. Түүний дүү долоон настай Э нь маш хүнд гэмтэлтэй, ГССҮТ-д хүргэгдсэн байгаа. Хэрэгт холбогдогчийг шуурхай илрүүлэх зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулж, нийт 50 албан хаагч гурван цагийн дотор тухайн хүүхдүүдийн хэн болохыг тогтоосон. Хэрэгт холбогдуулан хохирогч хүүхдүүдтэй төрөл садангийн холбоотой 11 настай Б-г шалгаж байна” гэв.

+ There are no comments

Add yours