Шатаж байгаа гэрээс хоёр хүүхдийн амь аварчээ

Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар цагдаагийн алба хаагчдыг очиход Даланзадгад сумын иргэн Ц.Батцолмон нь шатаж байгаа гэрээс 3-5 насны хоёр хүүхдийн амь насыг аварч галыг унтрааж, онцгой гавьяа байгуулжээ.

Ц.Батцолмон нь галын аюулаас бага насны хүүхдүүдийг аврахдаа өөрийн амь насыг үл хайхран биедээ түлэгдэлт авсан бөгөөд хүүхдүүд мөн түлэгдэлттэй одоо аймгийнхаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байна. Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Ц.Батцолмонд Өмнөговь аймгийн цагдаагийн газраас талархал илэрхийлэв.

Д.Думаа

+ There are no comments

Add yours