ОХУ болон БНСУ-аас ирсэн жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад хамгийн их өсөлттэй байна. Харин Их Британи, Украйнаас ирсэн жуулчдын тоо буурчээ. Их Британиас ирэх жуулчдын тоо 161 хүн буюу 2.5 хувиар буурчээ.
Монгол Улсад 2017 онд ирсэн жуулчдын статистик мэдээлэл гарчээ. Жилийн эцсийн байдлаар Монгол Улсад ирсэн нийт зорчигчдын тоо 71750-иар буюу 13.21 хувиар өссөн бол жуулчдын тоо 66938-аар буюу 14.21 хувиар өссөн байна. Улмаар 2017 онд аялал жуулчлалын салбарын орлого 21.9 хувиар өсч, Монгол Улсын эдийн засагт 400 сая ам.долларын орлого оруулжээ.