“Тусгаар тогтнол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” ТББ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан “1976 онд ОХУ-ын тусламжтайгаар Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл 42 жилийн турш Эрдэнэт Монголын ганц саалийн үнээ болсон. 49 хувийг ямар ч байсан Монгол Улс авлаа.
Эрдэнэт өөрөө Монголын ард түмний өмч байсан юм. Эрдэнэтийн 49 хувийн 10 хувийг ард түмэнд тараана. Үлдсэн 39 хувийг яах гээд байна вэ? 39 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж зарна гэж байгаа. Тэрийг нөгөө хэдэн луйварчид авна. Жирийн ард түмэнд тэр хувьцааг авах мөнгө байхгүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Бид эсэргүүцэж байна” гэв.
Эрс шинэчлэлт хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат “Монголын ард иргэд Үндсэн хуульд заасан байгалын баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэх заалтыг Эрдэнэтийн хувиар эхлүүлэх нь зөв гэж иргэний нийгэмлэгүүд үзэж байгаа.
Засгийн газрын шийдвэр засаг солигдохоор тухайн үеийн сайдаас хамаарч аливаа асуудлыг шийддэг байж болохгүй. Нэг л шийдсэн бол хийх хэрэгтэй” гэлээ.
“Үндэсний хас хөдөлгөөний тэргүүн Д.Нанжид “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нд Эрдэнэтийн 49 хувийг бүх ард түмэндээ хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Бид энэ тогтоолоо хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болохдоо УИХ-ын индэрээс “шударга ёсыг тогтоохын төлөө би үхлээс ч айхгүй” гэж хэлж байсан. Гэтэл удаагүй байхад энэ ажлыг дахиад л буруу зам руу оруулчихлаа.
Саяхан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдээд 49 хувийг авахаар болсонд сонгогчид бид баяртай байгаа. Гэвч ард иргэддээ 10 хувийг л олгоно гэсэн. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Шударга байх гэж байгаа бол шударга л бай. Ер нь төрөөр дамжсан бүх ажил худлаа болдог” гэлээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...