ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охинтой холбоотой асуудлаар авга ахыг нь шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна.
Тухайн охины ахыг нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Охиныг алга болох үеэр авга ахынх нь хэрэг шалгагдаад цагдан хоригдож байсан гэж Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс мэдээлж байна. Тэгэхээр энэ хоёр хэрэг нь тусдаа асуудал.
Охиныг эрэн хайх ажиллагаа цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна. Тодорхой ажиллагаануудыг хийж байгаа. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын баталсан ажлын хэсэг Замын-Үүд суманд одоог хүртэл ажиллаж байна.
Хамрах хүрээ гэдэг байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой мэдээлэл байвал бидэнд өгөхийг хүсэж байна” гэлээ.
С.Номин
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...