Цэцийн гишүүд шийдвэрээ гаргахаар хуралдаж эхэллээ

УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг Цэц хэлэлцэж эхэллээ. Хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нарын гаргасан гомдлын дагуу Цэц Их суудлын хуралдаанаа хийв. Их суудлын хуралдаан дөнгөж сая дуусч Цэцийн гишүүд шийдвэрээ гаргахаар зөвшилцөх танхимд шилжээд байна. Цэцийн есөн гишүүн шийдвэрээ гаргасныхаа дараа буцаж хуралдааны танхимдаа орж ирээд ямар шийдвэр гаргаснаа танилцуулдаг юм.

+ There are no comments

Add yours