Сэрэмжлүүлэг: 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алджээ

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарчээУлсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. 

Тухайлбал,

  1. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р баг шороон замд NkrthbenzDN1255 маркийн автомашин онхолдож, жолооч СБД-ийн иргэн О нас барсан хэрэг гарсан.
  2. 2017 оны 12 дугаар сарын 17-ны  өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Howo ZZ4257 маркийн тээврийн хэрэгслийн 2 дахь чиргүүлийн дундуур явган зорчигч орж амь насаа алдсан хэрэг гарсан байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс 7 хүн гэмтсэн, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна. Ослыг дурдвал, ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota  Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М, 28 настай Х нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.

Энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 5 бүртгэгджээ.

+ There are no comments

Add yours