Tuesday, April 30 2024

Хөвсгөлийн замд явсан автобус осолджээ

Улаанбаатараас Хөвсгөл аймгийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус өнөө өглөө осолдсон байна. Осол Булган аймгийн Түлээгийн давааны орчимд гарах үед автобусанд нийт 45 хүн зорчиж байжээ. Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж буйгаар аз болоход хүний амь эрсдээгүй байна. Тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүний хөл, гар хугарсныг эс тооцвол хүнд гэмтээгүй гэнэ.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: