Монголын оюуны спортын тамирчны амжилт Гиннесийн номонд бичигдэнэ

Энэ сарын 5-9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон Олон улсын оюуны спортын тэмцээнд  улсаа төлөөлөн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүлсэн байна. Манай тамирчид 5 дээд амжилтын 2 дээд амжилт нь ийнхүү Гиннесийн номонд бичигдэхээр болж буй нь энэ юм.

+ There are no comments

Add yours