Сайн засаглалын ёс зүй шударга байдал сургалт болов

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн үйлчилгээний соёл, албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэхэд байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдний санал санаачилга, ёс зүйн хорооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах зорилтын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ес зүйн хорооны дарга гишүүдэд “Сайн засаглалын ёс зүй, шударга байдал” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулав. Сургалтыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулж, төрд алба хашиж байгаа нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд, алба хаагчдын хамтаар идэвхтэй оролцсон байна.

Сургалт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Төрийн албаны ёс зүй гэсэн гурван томоохон сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Монгол Улсын их сургуулийн зочин профессор, филсофич, ёс зүй судлаач доктор профессор Себистиан Лала нар холбогдох сэдвээр хичээл заалаа.

+ There are no comments

Add yours