Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд болсон “Сайн засаглалын ёс зүй, шударга байдал” сэдэвт сургалтын талаар тодруулга авлаа.
-Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд хамрагдаж байгаа сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм?
-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн үйлчилгээний соёл, албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэхэд байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэдний санал санаачилга, ёс зүйн хорооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах зорилтын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ес зүйн хорооны дарга гишүүдэд “Сайн засаглалын ёс зүй, шударга байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд, алба хаагчдыг хамруулсан.
– Энэ сургалтын онцлог нь юу вэ?
-Энэ удаагийн сургалт маань Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Төрийн албаны ёс зүй гэсэн гурван томоохон сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан онцлогтой. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Монгол Улсын их сургуулийн зочин профессор, филсофич, ёс зүй судлаач доктор профессор Себистиан Лала нар уригдан ирж нийслэлийн нутгийн захиргааны удирдлагууд, алба хаагчдад сонирхолтой сэдвээр лекц тавьж, харилцан ярилцаж, мэдээлэл солилцсоноороо давуу талтай гэж үзэж байна.
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал ямар байгаа гэж та хэлэх вэ. Цахим мэдээллийн хуудсын хөтлөлт хэр байдаг юм бол?
-2017 онд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, ил тод байдал, удирдлагын ёс зүйн зөрчлийн талаарх холбогдох мэдээллийг хянах ажлын хүрээнд нийт 33 агентлагийн цахим хуудасны ил тод байдлыг хянаж үзсэн байгаа. Ингэснээр цахим хуудаснуудын үйл ажиллагаа, шилэн данс, хүний нөөцийн мэдээлэл, газрын даргын тушаал шийдвэрийг оруулан байдал зэргээс үзэхэд 70 хувь нь мэдээллээ маш сайн оруулсан бол 25 хувь нь сайн, 5 хувь нь муу оруулсан дүгнэгдсэн байна. Мөн мэдээ, мэдээллээ тогтмол оруулдаг 29 агентлаг, тухай бүр шинэчилдэг 3 агентлаг, нэг сараас дээш хугацаанд шинэчилдэг нэг агентлаг байна. Харин газрын даргын тушаалыг тогтмол оруулдаг 7 агентлаг, сүүлийн 2-3 сарын хугацаанд багтааж оруулдаг 3 агентлаг, сүүлийн 3 сарын дотор огт оруулаагүй 23 агентлагт муу үнэлгээ тавьсан байна. Тиймээс цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хуудсаа тогтмол хөтөлж, төрийн захиргааны үйл ажиллагааны ил тод байдалд анхаарал тавьж ажиллахыг шаардаж ажиллана.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
