Friday, April 26 2024

Ирэх онд 19 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдардаг гэх судалгаа байдаг. БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага хамтран анх удаа “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Үндэсний зөвлөгөөнд ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. ЕБС-ийн  дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх, гэр бүлээсээ хол амьдардаг. “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “ЕБС-ийн дотуур байрны орчны стандартын төсөл”-ийн саналыг зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг  баримт бичгүүдэд тусгах юм байна.

2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр шинээр ашиглалтад оруулжээ. Харин 2018-2019 онд 2,090 ортой, 19 дотуур байрны барилга ашиглалтад шинээр оруулахаар төлөвлөж байгаа аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: