Эрүүл мэндийн салбарынхан төв талбайд суулт зарлаж байна

Төв талбайд наадам зохион зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг хийхийг шаардаж буй морьтой иргэдийн жагсаал болж буй. Үүн дээр цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд Төв талбайд жагсаж эхэллээ.
Тэд “Өнөөдрийн хуралдаанаар бидний асуудлыг шийдэж өг. Эрүүл мэндийн ажилтнууд хүнд нөхцөлд цөхөртлөө ажиллаж байна. Зөвхөн улаан бүсэд ажилладаг гэлтгүй бүх эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэм. Эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч өвдсөн ч эмээ авах мөнгөгүй. Байдал хүнд байна. Хамгийн хүнд ачааг үүрч буй салбарынхны цалинг ялгаварлалгүйгээр нэмэгдүүлж, төсөвт тусгаж өгөхийг шаардаж байна” гэв

+ There are no comments

Add yours