Цагдаа  доромжилж, гудамж талбайд танхайрсан Ц.Баярцогт болон түүний хамсаатан зургаан хүнийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчин бохирдуулсан хэрэгт буруутган 150 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Өмнө нь гурван ч удаа хойшлоод байсан тэдний хууль бусаар алт олборлон бусдыг залилсан гэх хэргийг шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт  болжээ.

Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, ул­маар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилсан хэрэгт холбогдсон юм.

Прокуророос тэдэнд нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан ч, шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогт болон хамсаатнуудыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм бу­руутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эх сурвалж мэдээлэв. Харин дээрх долоон хүний бусдыг залилсан гэх хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.