Төрийн албан хаагчдад урамшууллын 300 мянган төгрөгийг олгоно

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын тогтоолын төсөлд “нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн юм.

С.Совин

+ There are no comments

Add yours