Төрийн албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах болон Монгол Улсын Ерөнхий сайд “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны нэгдүгээр албан даалгаврыг танилцуулах, түүний дагуу авах арга хэмжээний чиглэлээр үүрэг даалгавар өгөх зорилгоор “Ес зүй-сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт энэ сарын 2-нд зохион байгууллаа.

Сургалтад оролцсон хүмүүст Нийтийн ашиг сонирхолын зөрчил, Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оногдуулах хариуцлага сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Дуламсүрэн, Зөрчлийн тухай хууль үйлчлэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэл сэдвээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Уртнасан нар хичээл зааж, ёс зүйн мэдэгдэл гаргууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.