Б.Хашмаргад, Д.Батбаяр нарыг алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нарыг Алтангадас одонгоор шагнасныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардууллаа. Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад төрд 25 жил ажилласан бөгөөд Улсын тусгай хамгаалалттай Бурхан Халдун хайрханыг ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Харин Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн Д.Батбаяр нь байгаль орчны салбарт 33, тэр дундаа гол, усаа хамгаалах үйлсэд тасралтгүй 25  жил зүтгэснийг нь төрөөс ийнхүү төрийн дээд одонгоор шагнажээ.

+ There are no comments

Add yours