‘Эрдэнэс-Таван толгой” ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр ‘Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл болно.

‘Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа өндөр цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй болсон бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн байсан өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болж байгаа аж.

Г.Анунгоо

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.