Ц.Нямдорж: Зул бөхөхийн өмнө бамбарлаж асдаг…

Ц.Нямдорж: Зул бөхөхийн өмнө бамбарлаж асдаг…

 Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц, 11.30 цагаас “Ц.Нямдорж сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг улстөржүүлдэг, хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийг 10 удаа тараасны дөрвийг нь Ц.Нямдорж хийсэн. Сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг, Эрдэнэт шахаа хийдэг, төрсөн хүү, хуурай дүүгийнх нь хуудуутай үйлдэл олон бий…” гэсэн мэдээлэл хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд 12.40 цагт Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзаж 10 минут мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “би Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бамбарлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу гэж бодож байна. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудал шийднэ. Би хэлж амжаагүй үг байгаа. Хэлнэ гэж яриад байсан даа. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон. Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой юм. Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж ийм мэдээлэл хийж байна” гээд “миний хүү Анхбаярын тухай “нэг юм” гараад, учир нь олдоод олон нийт ойлгосон. 42 саяын Анхбаяртай холбоотой мэдээллийг би мэдэхгүй” гэсэн юм. Харин Тагнуулын ерөнхий газраас алдагдсан 42 хуудас материалыг “1998 онд Баатар хулгайлж авсан баримт” гэсэн бол С.Зоригийг амь насыг хохироосон хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийг “би оггт сольж байгаагүй. Харин одоо бол солино. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэж шийтгэнэ гэж юу байсан юм бэ” хэмээн “ширүүлэв”. Түүгээр зогсохгүй, өөрийгөө гадаадын тагнуул биш гэдгийг нь нотолчихсон шүүхийн шийдвэр надад байна. Нэгдүгээрт Нямдоржийг гадаадын тагнуул гэж гүтгэсэн байна. хоёрдугаарт, гүтгэсэн байна гэж шийдсэн шүүхийн шийдвэр надад байна хэмээгээд “Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг ажлаас нь өөрчилнө. Энэ талаар би Ерөнхий сайдад хэлнэ” гэдгээ онцолсон. Түүнчлэн Б.Хурцын сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийж байгаа нь “Хуулийнхан толгой дээр гарч, Элбэгдорж улсыг түйвээсний илрэл л нь энэ. Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр Хурц хурал хийснээрээ өөрийгөө юу хийж байснаа илчиллээ. Би энийг цэвэрлэнэ. Ер нь Дамирангийн Энхбатыг хулгайлж ирсэн хүн чинь Б.Хурц шүү дээ” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.