Шинэ Засгийн газрын бүрэлдүүнд багтаж байгаа сайд нарын нэрсийг МАН-ын бүлгээр хэлэлцэж, нэр бүхий 14 хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Сайд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санал оруулж, Авлигатай тэмцэх газар сайд нарын мэдээллийг хүргүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн талаарх хариу ирсэн тохиолдолд УИХ-д сайд нарын нэрийг өргөн барьсанаар энэ долоо хоногт багтаж Засгийн газраа бүрдүүлэх боломжтой гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдээлэл хийхдээ онцоллоо.

Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд: Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд

Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Х.Баделхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг

Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.