Header Image

Зөвшөөрөлгүй буу авч явсныг илрүүлжээ

Зөвшөөрөлгүй  буу авч явсныг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 31 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Мөнхсайхан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Хашбат, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Батчулуун, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Мөнхбат нар өчигдөр зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй, гол төмрийн дугаарыг баллаж дарсан, дугаар тодорхойгүй, ТОЗ-8 хийц өөрчилсөн бууг авч явсныг илрүүлсэн байна.

Түүнчлэн Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар иргэн Б нь хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг тогтоож, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллажээ.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байгаа аж.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.