Монгол Улсад НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн 7 хоног буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрт Монгол Улс анхны гишүүнээр нь 2013 онд нэгдэн орсон бөгөөд хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна. Уг түншлэл Монгол Улсад ногоон хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын хэрэгжүүлсэн туршлага нь түншлэлд нэгдсэн бусад улс орнуудад үлгэр болохуйц сайн туршлага болж байгааг НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллагууд болон хандивлагч орнуудын зүгээс Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Мөн ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөж, институцийн чадавхыг бүрдүүлж, бэхжүүлсэн гэж үзсэн байна.
Тус хөтөлбөр нь ногоон хөгжилд хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Монгол Улсын хувьд тулгамдаж буй асуудал бол 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 кг байгалийн нөөц ашигладаг буюу хүлэмжийн хийн ялгарлын эрчим өндөр байгаа явдал юм. Гэтэл дэлхийн дундаж нь 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 2 кг орчим байгалийн нөөц ашигладаг байна.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
