“Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Долдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас хойш цэцэрлэгийн цахим бүртгэлд 5374 хүүхэд амжилттай бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт шинээр элсэх 35 000 гаруй хүүхэд байгаагаас 12 000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой байгаа ажээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Иргэд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр тусдаа зүйл байгааг анхаарах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн бөгөөд цэцэрлэгт шинээр элсэх буюу энэ жил 2 нас хүрч байгаа хүүхэд багачуудыг цахим элсэлтэнд хамруулах бол бүртгэгдэж, хүмүүжиж байсан цэцэрлэгтээ намраас анги дэвшин суралцах хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах юм. Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 5374 хүүхэд бүртгүүлээд байна.
2017 оны долдугаар сарын 24-ний 00.00 цагаас эхлэн tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар цэцэрлэгийн хүүхдүүдийг цахим хэлбэрээр бүртгэж байна. Эцэг эхчүүд энэ сайтад нэвтрэн зааврын дагуу хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад хамран сургах тойргийн цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Ямар нэгэн хүндрэл учрахгүй. Бүртгэл сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрах насны 34-35 мянган хүүхэд бий гэсэн статистик тооцоо бий. Нийслэлийн Боловсролын газраас цахим бүртгэл эхлэхээс өмнө бүх цэцэрлэгээс хяналтын тоо авсан. Энэ хяналтын тооноос харахад цэцэрлэгүүд 11-12 мянган хүүхэд бүртгэх боломжтой байгаа.
Ирэх сарын 10-наас бүх цэцэрлэгт цахим бүртгэлд туслах ажилтнууд томилогдож ажиллана. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд 8 дугаар сарын 10-наас хойш цэцэрлэгт биеэр очиж, цэцэрлэгийн туслах ажилтнуудад бүртгүүлнэ. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 24-ний хооронд зохион байгуулагдана. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулах юм.
Цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдэг бол шууд цэцэрлэгт элсэнэ гэсэн үг биш. Харин ирэх сарын 25-наас цэцэрлэгийн цахим элсэлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулалт хийж элсэлтийг зохион байгуулна. Цахим элсэлт явагдсаны дараа эцэг эхчүүдийн гар утсанд хүүхдийн хувийн дугаар, мэдээлэл ирнэ. Үүний дараа эцэг эхчүүд манай хүүхэд цэцэрлэгт элслээ гэж ойлгож болно” хэмээлээ.
Г.Намуун
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
