Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлж, саатуулжээ. Одоогоос хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 17-ны даваа гаригт 18.20 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн  I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ Захиргааны хэргийн Шүүхийн  байрны хойд талд сэжиг бүхий явж байсан  Т /эр.26н/,  Т /эр.27н/,  Ц /эр.20н/,  Ө /эр.26н/, Л /эр.26н/ нарыг шалгахад  иргэн Т-ийн  өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна. Хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.

Мөн  СБД-10  “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж,   шалгахад,  тус хороонд  суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн  II хэлтэст шалгаж эхэлжээ.

Д.ДУМАА

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.