МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр нэр дэвшигчийн хувиар мэдэгдэл гаргасан гэдгээ хэвлэлийн бага хурлын эхэнд хэлээд түүнийгээ уншиж танилцуулав. Мэдэгдэлд, “МАХН эрх баригчдын сонгуулийн луйврыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. МАНАН-гийн луйварыг эцэслэхийн тулд саналын хуудсандаа тэмдэглэгээ хийлгүй, хар машинд уншуулаарай. Мөн цагдаагийн удирдлагууд татварын мөнгөөр санхүүждэг. Тэдний хортой мэдэгдэл, гүйцэтгэх ажиллагаа санал луйвардахад тусалсан гэдгийг хэлье. Түүний зэрэгцээ сонгуулийн луйварыг таслан зогсоохын тулд СЕХ маргаантай хэсгийн хороодод дахин тооллого явуулах ёстой” гэсэн агуулгыг тусгажээ. Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид зарим асуудлыг тодрууллаа.

-Цагаан сонгууль явуулья хэмээн уриалж байна. Ингэснээр Н.Энхбаярын нэрийг дэвшүүлэх гэж байна гэсэн яриа гарч байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд аль хэдийнэ ялсан. Дахин сонгууль болвол МАХН нэр дэвшигчээ тодруулах болно. Гэхдээ намын шийдвэрийг урьдчилан хэлэх боломжгүй.

-Маргаантай сонгуулийн хороо хэд байгаа гэж үзэж байна вэ?

-76 хэсэг дээр баримттайгаар луйвар хийсэн. Монголчуудын 100 мянган саналыг луйвардсан. Энэ бол баримттай асуудал. СЕХ-нд үүнийгээ бид хүргүүлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.