Боом өвчний хориог цуцалжээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Цуурайн ам гэх газар зусч байсан малчин Н.Б-ын хоёр үхэр энэ сарын 10-нд үхэж, дээж аван шинжлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон билээ. Боом өвчний голомтод зургадугаар сарын 10-нд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Харин дээрх тогтоосон дэглэмийг долдугаар сарын 4-нд цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжихээр болжээ.

Боом өвчний вакцин хийхээс өмнө 41, вакцинжуулалт хийснээс хойш 48, эмчилгээ хийлгэж байснаас зургаан гээд нийт 95 үхэр үхжээ. Өвчний голомтод байгаа 28 өрхийн 2839 үхэр, 890 бог нийт 3828 малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна. Мөн голомтод байгаа 28 өрхийн өвөлжөө, хаваржааны хашаа хороо, өтөг бууц, устгалын цэг гээд нийт 11210 м2 талбай, холбогдох техник хэрэгсэлд зааврын дагуу ариутгал халдваргүйжуулалтыг хийсэн байна.

+ There are no comments

Add yours