Гэмтсэн ээжийгээ эргэхдээ гэр бэлэглэдэг бийлэгжүү сайд хэн бэ

Хөлөө гэмтээсэн ээжийгээ эргэхдээ гэр бэлэглэдэг  бийлэгжүү салбарын сайдтай ч өдөр өдрөөр улам л хүнд байдалд орж, өвчтнүүдээ палатанд биш кордиорт зулж хөнжлийг нь хөлөөр нэг хөглүүлэн эмчилсэн болдог эмнэлгийн тоо нэмэгдсэн нь улсдаа цор ганц гэмтэлийн эмнэлэг.

 Хаа нэг мэдээллийн хэрэгслээр харийн орнуудаас нарийн мэргэжлийн багаж техник хэрэгсэл тусламжаар авсан талаараа ярьсаар гардаг Эрүүл мэндийн сайдтай тус салбар ёстой л гантай жилийн горхи шиг арай ядан дүүжигнэсээр өнөөдрийг хүрсэн. Өөдлөх нь тодорхойгүй ч уруудах нь хурдан тус салбарт аз нь хаяхад авч яваа сайд нар нь гэж тун хэцүүхэн нөхөд таардаг нь гамшиг.  Өмнө нь дүүргийн эмнэлгүүд өвчиндөө шаналсан өвчтнүүдээ буцааж явуулж чадахгүй болохоор аргагүйн эрхэнд кордиорт хүлээн авдаг байсан бол одоо улсдаа цор ганц гэмтлийн эмнэлэг нь ачааллаа даахаа байж, дөнгөж хагалгаанд орсон хүмүүсээ ч палатад оруулж чадахгүй кордиороор хөглөрүүлэн эмчиллэх болоод удаж.  

Өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн сайд Л.Цогцэцэгийн ээж хөлөө гэмтээсэн байдалтай гэмтлийн эмнэлэгт иржээ. Салбарынхаа сайдын ээжийн гэмтсэн хөлийг эмчлэхээр Гэмтэл согогын үндэсний  төвийн эмч нар эрвийх дэрвийхээрээ хөдөлж, харин гэмтсэн ээжээ эргэхээр ирэхдээ салбарын сайд иж бүрэн таван ханатай монгол гэр нэгийг бэлэглэсэн гэнэ, эмнэлэгт.

Салбарын сайдын бийлэгжүү бэлгийг Эрүүл мэндийн яамны хөрөнгө буюу өнөө л жирийн төрийн албан хаагчдын татварын мөнгөөр худалдаж авсан талаар албаны эх сурвалж ам алдсан бол  ээжийгээ эргэхээр ирж байгаа сайдын сургаар хэвтэх өрөөгүйн улмаас кордиороор нэг зулж хэвтэн эмнэлгийн тусламж авч байсан хөөрхий өвчтөнгүүдийг эмнэлгээс шууд гаргасан байх юм.

Салбарын сайдын ирэх сургаар эмнэлгээс хөөгдөж гарсан хүмүүсийн дунд мэс засал хийлгээд нэг хонож байсан болон хөнгөн өвчтнүүд хамрагдсан нь ар гэрийнхэнийг багагүй бухимдуулсан гэнэ. Гэтэл эмнэлгийн захиргааны зүгээс “эрүүл мэндийн сайд ирж байгаа, ээжийгээ эргэх зуураа манай эмнэлэгт гэр бэлэглэж байна. Ийм байхад салбайж навсайгаад кордиороор дүүрэн хүмүүс шалан дээр хөнжлөө хөглөрүүлээд хэвтэх зохимжгүй. Тиймээс гэртээ гараад өдрөөр эмчилгээгээ хийлгэх нь дээр” гэх зөвлөгөө өгсөн талаар хөөгдөж гарсан өвчтөний ар гэрийнхэн ярьж байв.

Сэтгүүлч С.Саянаа

+ There are no comments

Add yours