Үүний дараа сэтгүүлчдийн асуултад нэр дэвшигч М.Энхболд хариулт өглөө.

-МАХН-ын зүгээс 30 гаруй мянган саналын зөрүү гарлаа гэж мэдээллээ. Тэд саналыг будилаантууллаа гэж ярьж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-МАХН-ын удирдлагуудын мэдээллийг би сонссон. Улс төрийн сонгууль өндөрлөсний дараа МАН руу дайрах явдал тогтмол гардаг. Буруу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг дайрдагаа болих хэрэгтэй.

Сонгуулийн ерөнхий хорооны саналыг яагаад нэмэгдсэн, миний санал яагаад 10 мянгаар нэмэгдсэнийг эргэлзээ байгаа бол хамтраад шалгасан ч болж байна. Сонгуулийн ерөнхий хороог шалгая, энэ хардлага сэрдлэгийг арилгая гэж байгаа бол бид хамтраад шалгахад бэлэн байна.

-Гэхдээ долдугаар сарын 09-нд Үндэсний их баяр наадам гээд ирц хүрэхгүй, дахин сонгууль болох вий гэж иргэд ярьж байна?

-Долдугаар сарын 09-ны өдрийг хуулийн хүрээнд тооцоолж, сонгосон болов уу. Дахин санал хураалт бол нэлээд хөрөнгө хүч, саналын хуудас зэргийг хэвлэх зэргээр хугацаа шаардана. Тиймээс бүгдийг тооцоолж энэ өдрийг сонгосон байх гэж бодож байна.

-Д.Амарбаясгалан: Манай намын нэр дэвшигчийг 10 аймаг дээр илт давуу дэмжиж, саналаа өгснийг хүн бүхэн харсан байх. СЕХ-ны шууд дамжуулалтын үеэр баруун аймгуудад саналын тоо өндөр байсан. Мөн шууд дамжуулалтын үеэр 1983 хэсгийн хорооноос 290 орчим  хэсгийн хорооны санал нэгтгэгдэж ирээгүй байсан. Газар нутгийн хувьд бэрхшээлтэй байдаг учраас саналын дүн оройтож байгааг СЕХ хэлж байсан.

Г.Гэрлээ