Saturday, April 20 2024

Бага насны хүүхдээ автомашиндаа үлдээхгүй байхыг анхаарууллаа

 33 хэмийн  халуун өдрүүдэд үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна. Тодруулбал гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторхи температур 70 хэм болдог байна. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг бөгөөд ийм халуунд машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг аж.

Өмнөх жилүүдэд машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд гарч байв. Харин энэ жилийн хувьд онцгой байдал болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл ирээгүй байна.

Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: