Харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эмнэлэг ашиглалтад орно

Харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эмнэлэг ашиглалтад орно

 Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаныхан Баянгол дүүрэгт ашиглалтад оруулахад бэлэн болсон Ахмадын сувилал, хүүхдийн эмнэлэгт очжээ. Уг эмнэлэгт дүүрэг, хороо харгалзахгүйгээр нийслэлийн ахмадууд болон хүүхэд багачууд үйлчлүүлэх боломжтой ажээ.

Хотын дарга С.Батболд “Уг эмнэлгийг ойрын хугацаанд улсын комисс ажиллуулаад ашиглалтад хүлээж авна. Баянгол дүүрэг, нийслэл хамтарсан хөрөнгө оруулалт хийж, жишиг болохуйц эмнэлгийн барилгыг ийнхүү бэлэн болгоод байна. Би бүрэн эрхийнхээ хугацаанд Улаанбаатар хотод 2-3 хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна гэсэн зорилт дэвшүүлсэн. Зорилт, хөтөлбөрийнхөө хүрээнд хийж буй хамгийн эхний эмнэлэг Баянгол дүүрэгт бий боллоо.

 Ханиад томуу ихээр дэгддэг улиралд хүүхдийн ор хүрэлцдэггүй. Энэ үеэр хүүхдийн орныхоо тоог нэмэгдүүлж, харин хүүхдийн өвчлөл буурсан үед ахмадуудынхаа орыг нэмэгдүүлэх гэх мэт менежмент хийгээд ажиллах бүрэн боломжтой. Ахмад настан, хүүхдүүдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо” гэв.
Тус эмнэлэг нь хүүхдийн 60, ахмадууд хэвтэн эмчлүүлэх 60 орны хүчин чадалтайгаас гадна орчин үеийн, стандартын шаардлага хангасан шинэ тоног төхөөрөмж бүхий барилгын тохижилтоос бүрджээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.