Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V дугаар чуулган тавдугаар сарын 22-26- ны өдрүүдэд Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо болж байна. Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хошууч Д.Баасансүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцож байна.
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн 5 дугаар чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт юм.
Чуулганы үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Тогтвортой хөгжлийн зорилтууд, дээд түвшний хөгжлийн форумуудын хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг чухал хувь нэмэр болох юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
+ There are no comments
Add yours