А.Эрдэнэбилэг: Бид хуулийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийвэл биднийг хорьчихно

А.Эрдэнэбилэг: Бид хуулийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийвэл биднийг хорьчихно

Өнөөдөр автомашин импортлогчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлаж, автомашины татвар нэмснээр олон иргэдийг хохироож буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Импортлогчдын төлөөлөл Монгол улсын ерөнхийлөгч болон Сангийн сайд, УИХ-ын татварын шинэчилсэн хуулийг эсэргүүцэж, уг шийдвэрийг өөрчилт оруулахыг шаардсан  8000 гаруй хүмүүсийн гарын үсэгтэй албан бичиг илгээжээ.

Суудлын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэхээр болсон билээ. Татвараас 100 хувь чөлөөлсөн байсан Приус машинаас энгийн машины татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний татвар авахаар болсон юм.
Төрд гомдогсдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн А.Эрдэнэбилэг“Хууль гарсан 15-ны өдрөөс өмнө худалдсан болон худалдаж авахаар хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд Иргэний хуулийн 5.2-т заасны дагуу хүчин төгөлдөр.Монгол Улсын Их Хурал бидний төлөө байх ёстой. Одоо батлагдаж байгаа хууль нь нэг ч Приус унадаггүй хүмүүсийн төлөө, харин эко машин унадаг хүмүүсийн эсрэг болсон гэж үзэж байна.Бид хуулийг эсэргүүцээд жагсаал цуглаан хийвэл биднийг хорьчихно. Тиймээс тэр талаар нь биш хуульд заасаны дагуу өнөөдөр орж ирэх гэж байгаа гэрээ хэлэлцээртэй бүх машиныг оруулж ирэхийн төлөө явна” гэв.

Тээвэр зуучийн нэгдсэн холбоо гүйцэтгэх захирал Б. Ганзориг Энэ сарын 23-ний шөнө батлагдсан автомашины татвар нэмэх тухайн хууль нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр батлагдсан нь хэтэрхий богино хугацаа юм. Учир нь бизнес эрхлэгчдэд тухайн бизнесээ төлөвлөх хугацаа ямарч боломж олгоогүй баталсан. Өнөөдрийн мэдээллээр 2000-2500 орчим приус маркийн автомашин Монгол руу ачигдсан гэсэн тоо байна. Сангийн сайд Чойжилсүрэнгийн өөрийнх нь мэдээллээр төсвийн орлого энэхүү татвар нэмэгдсэнээр 30 гаруй тэрбум төгрөг нэмэгдэнэ гэсэн байсан.

Гэтэл тээвэр зуучийн байгууллагуудад автомашин имфортлогч байгууллагуудын мэдэгдэж байгаагаар замдаа ирж байгаа болон ирэх гэж байгаа автомашинуудаа оруулж ирэхээ болих санал маш их ирж байна. Үүнээс болж төсөөлж буй төсвийн нэмэгдэл бүрдэхгүй байх нөхцөл байдал үүсч байна.  Машин оруулж ирээд татвараа төлж чадахгүй байгаа чингэлэг бүрдүүлэх ёстой байсан татвараасаа хойшилно. Үүнээс болж татвар төлдөг тээвэр зуучийн байгууллагуудад Хятад улсад төлөх чингэлэгийн түрээс нэмэгдэнэ гэсэн үг. Энэ эргээд иргэд аж ахуй нэгжүүдэд дарамт болж ирнэ.

Бидний зүгээс нэгэнт хууль батлагдсан юм чинь ядаж хэрэгжих хугацааг нь хойшлуулж өгөх санал гаргаж байна. Энэ хүсэлт болон саналаа Сангийн сайд болон УИХ-д илгээсэн байгаа. Учир нь энэхүү шийдвэрийн ард 8000 гаруй иргэд шууд хохирч байна. Хохирч буй иргэдээ хохиролгүй болгож чадахгүй байх гэхдээ бидэнд 2-3 сарын боломжит хугацааг олгож өгөөч гэсэн хүсэлтэй байна” гэв.

Сэтгүүлч Г.Гэрлээ

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.