Батлан хамгаалахын сайдаар туг тахиж амиа авч үлдэхээр ЗХЖШ-ын дарга нар бужигнаж байгаа сурагтай. Зэвсэгт хүчний сүүлийн үеийн дарга нар “Эбэ угшилтай” байх нь ердийн үзэгдэл болоод удаж буй. Ховдынхон бөөгнөрч, хоёр гурваараа генерал цол зүүдэг “аз” зөвхөн ЗХЖШ-ынханд байдаг гэж хошигнодог нь ч оргүй зүйл биш. Нээрээ ч том даргаасаа газрын дарга, ангиудын захирагч хүртлээ нутгархаж, нэгддэг тэд “Эбэ”-гийн ерөнхий командад жагсдаг нь нууц биш болоод удаж буй.

Монголын цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэдэг сайхан үг байдаг. Тэгээд ч хоёрын хоёр алба хаагчаа энхийн цагт эх оронд нь дадлага хийлгэж байгаад амийг нь авчихаад хашрахгүй, шарил нь хөрөөгүй байхад атгаг санаагаа биелүүлэх гэж суудал булаалдах армийнхан даанч эмгэнэлтэй харагдах. Тэдний энэ байдалд учир мэдэх хүмүүс тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Хэдийгээр үхсэн хүн үг хэлэхгүй ч, үйлдэл нь ил байхад хариуцлага хүлээхээс бултсан дарга нар өвөр зуураа жийлцэж эхэлсэн байх юм. Түүгээр барахгүй салбарын сайдаа унагаахаар  сэтгэл шулуудсан хэсэг нөхдийн ард хэн байгааг хэн хүнгүй гадарлаж, дургүйцэж байгааг дамжуулах юун.

Харин үнэхээр үүссэн асуудалд хариуцлага хүлээлгэж, нэг ч удаа болов шударга байя гэж бодож байгаа бол нутаг нэгтэй эрхэм генерал Д.Даваад хариуцлага хүлээлгэх цаг нь болж. Ховд нутгийн угшилтай бригадын генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргаар томилсон хүн бол ЗХ-ний Ерөнхий командлагч. Нэг нутгийн хоёрын үерхэлийн нөлөөгөөр нэлээдгүй генерал энэ нутгаас төрж, ЗХЖШ гэх өнөр айлын тулгыг манаж, тогоог эргүүлдэж суугааг хэн хүнгүй мэднэ. Тиймээс хар хорын санаа ургуулан өөрсдийн бурууг өрөөлд тохох хэрэггүй гэдгийг энэ дашрамд өгүүлэх нь зөв биз.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.Зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ. гэж заасан байдаг. Тэгэхлээр хуульд зааснаар Батлан хамгаалахын сайдын эрх үүрэг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын хамтаар хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Хэрэв хэсэг бусаг нөхдийн хараачилж байгаа шиг Б.Бат-Эрдэнэ сайдад хариуцлага тооцох бол Ерөнхийлөгч, Засгийн газар ч бас хариуцлага хүлээх ёстой болж таарч байна. Тэгэхлээр батгаа шахах гээд хатигаа хагалах гээгүй юм бол өөр өөрсдийн мээстэндээ хариуцлагаа хүлээх нь ЗХЖШ-ын одоогийн удирдалгуудад хамгийн зөв шударга шийдэл болж байна.

Учир нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлнэ. гэж заасан байдаг. Зэвсэгт хүчний дээд удирдлага гэдэг нь одоогийн байдалд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа юм. Тэрбээр ажил үүргийн эрхийн хүрээнд ЗХЖШ-ын бусад дарга нарыг томилж ажиллуулах эрх бүхий субьект юм. Тэгэхлээр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид хээрийн сургуулилалт хийхэд мэргэжлийн удирдлагаар хангах албан тушаалтан бол Зэвсэгт хүчин Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа болон түүний нөхөд болж таарч байна. Томилж ажиллуулсан юм чинь тохох хариуцлагыг ч бас үүрч таарна гэдгийг мартаж болохгүй.

Хэргийн газар ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжийн өгүүлсэнээр мөрдөн шалгах явцад Зэвсэгт хүчний анги байгууллагуудын хяналт, зохион байгуулалт сул, хамгийн ноцтой нь хэрэг гардаг өдөр хээрийн сургуулилт дээр байлдааны гранат шидэх хуваарьгүй байсан гэнэ. Гаргасан хуваариар бол хэрэг гарсан өдрийн маргаашийн хээрийн сургуулилалт дээр байлдааны гранат шидэх ёстой байж. Гэтэл 350 дугаар ангийн галт хэрэглэлийн нярав “өдөр болгон гаргах боломжгүй” хэмээн төвөгшөөн маргааш нь шидэх ёстой байсан байлдааны гранатыг урьд өдөр нь гаргаж орхисон аж. Хэдий энхийн цаг ч байлдааны зэвсгээр сургуулилалт хийж байгаа нөхцөлд байлдааны нөхцөл байдлаар, цаг минут тооцож, хатуу хариуцлагатай ажиллах дүрэмтэй. Гэтэл энэ байдал алдагдсан, хэтэрхий назгай хандсаны улмаас өнөөдөр цэл залуухан хоёр алба хаагч амиа алдсанд хяналт тавих ёстой субьект хариуцлага хүлээх нь хамгийн зөв шийдэл юм.

Түүгээр зогсохгүй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргыг хэргийн газарт очиход ЗХ-ний 350 дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр халамцуу байсан гэдэг мэдээлэл буй. Мөн хэрэг гарсаны дараа хэргийн газарт хууль хяналтынхантай хамт ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал эрхэм очсон байдаг. Эндээс харахад үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг монголын эртний хэлц өөрийн эрхгүй анзаарагдах. Учир нь хэргийн газар тэртэй тэргүй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга нь очсон, хэргийн газар ажиллаж байхад хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан дэслэгч генерал хууль хяналтын нөлөө бүхий дарга нарын хамт очно гэдэг уснаас хуурай гарах гарц хайсан нэгний нэр нөлөө байх гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлэх. Тэгээд ч ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генералыг Ерөнхий командлагчийн хамгаалалтад олон жил хариуцлагатай алба хашиж байсныг захын нохой мэдэх хойно, оргүй хардлага биш байж болох.

Үүнээс гадна, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнд бас бас хариуцлага хүлээлгэх учир буй. Эрхэм генералын хариуцаж байгаа газар хээрийн сургуулилтад оролцож байгаа анги, салбаруудын аюулгүй ажиллагааны дүрэм, журамтай танилцаж шалгах, алба хаагчдыг аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрхэн баримталж ажиллаж байгааг хянах хариуцлагтай үүрэгтэй. Гэтэл эрхэм генералын хариуцаж байгаа газрын алба хаагчид хээрийн сургуулилалт хийсэн анги, салбарт хэрхэн хяналт тавьж ажилласан талаар мэдээлэл бидэнд олдсонгүй. Тиймээс хэрэв энэ тохиолдолд хариуцлагатай албан тушаалтанд ямар хариуцлага тооцох ёстойг ч бас мөрдөн ажиллана гэдэгт итгэж байна. Энэ талаар эргэн сурвалжилж, уншигчиддаа шинэ мэдээлэл хүргэх болно.

Сэтгүүлч С.Баяр

 

Сэтгэгдэл үлдээх

13 thoughts on “Б.БАТ-ЭРДЭНЭЭР ТУГ ТАХИЖ Д.ДАВАА СУГАРЧ ҮЛДЭХ ҮҮ”
  1. Ёстой сда юмаа. Ийм хариуцлагагүй гарууд үхэн хатаг ширээ, сандалтайгаа зууралдаад байх юм. Элбэгээ Давааг томилсон болохоор хамт хариуцлагаа үүрэх хэрэгтэй юм байна.

  2. Түүгээр зогсохгүй ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргыг хэргийн газарт очиход ЗХ-ний 350 дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаяр халамцуу байсан гэдэг мэдээлэл буй. Мөн хэрэг гарсаны дараа хэргийн газарт хууль хяналтынхантай хамт ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал эрхэм очсон байдаг гэсэн энэ мэдээллээ хууль хяналтын байгууллагын өмнө баталж чадна биз дээ С.Баяр сэтгүүлчээ

    1. Өлзийбаяр хурандаа согтуу л байсан юм байна лээ ш тээ. Сүхбат генерал “чи далбийж байхаар эндээ ирээд юмаа удирдаж байх нь яасан юм” гээд л загнаж байхыг сонссон шүү. Хүрэн улаан л амьтан байсан даг…

  3. Дээрх 2 мэдээллийг шүүх дээр баталж чадвал таныг жинхэнэ мөрч, сайн сэтгүүлч гэж үнэлэе. Чадахгүй бол чи яаахаа бодно биз. Чамтай эр хүн шиг уулзах цаг ирнээ

    1. Энэ сда ааваараа Шагдар генералын толгойг эргүүлж байгаад л армид буцаж орсон. 1996 онд 032-т ангийн жижүүртэй байх даа согтуу унтаж байгаад баахан цэргийн хөл хайруулсан хэрэгтэй халагдсан сда даа…

  4. хараад байхад энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс армийнхан бололтой. сэтгүүлчийг дарамталж шүүхээр далайлгаад байхыг бодоход оргүй юм бичээгүй байх нь. сайн байна сэтгүүлчээ зоригтой байгаарай. өөх мөнгөнд боогдсон бүдүүн новшнуудыг армиас цэвэрлэх цаг болсон

  5. шүүхэд уулзая гээд ямар дориун дуугарч байна аа. хэний хаанахын бөгс долоогч цүнх баригч ирчихээд том хуцаад байна аа.сэтгүүлчээ битгий шантраарай

  6. өлзийбаяр халамцуу биш согтуу байсан талаар Сүхбат генерал ярьж байсан шүү дээ. сэтгүүлч үнэн л бичсэн байна. Сүхбатаа сэтгүүлчид гэрчлээд өг. генерал хүн энэ зэргийн зангараг байна биз дээ. эцгийнхээ нэрээр түрий барьж армийг бузарласан хулгайчууд зайлах хэрэгтэй

  7. Saidn janjin shtabiin darga nar end hariutslaga huleeh shaardlaga bhgui. Huuli hynaltiin baiguullaga shalgaj bgaa. Etsiin dugnelt garaagui bna. Ter ni garhaar hen hariutslaga huleeh ni todrhoi bolno. Tuunees umnu ingej ih uls turjuud yah ve taminee.

  8. ГАЛДАН БОШИГТООСОО УРВАСАН ХУЛГАЙ НАР МОНГОЛЫН ЦЭРГИЙГ УДИРДДАГ БОЛЖ ДЭЭ.

  9. ZEVSEGT HICHNII JANJIN SHTAB bolon tsergiinangiin zahiragch hariutslaga huleeh yostoi. ENE BOL TODORHOI

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.