Гадаадын 15 улсад манай улсын 33 иргэн нас баржээ

 Хилийн чанадад ял эдэлж байгаа манай улсын 32 иргэн ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлт гаргажээ.

Манай улс нь ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд БНХАУ-аас хоёр, БНКаз Улсаас нэг иргэн тус тус шилжүүлэн аваад байгаа юм.
Мөн гадаадын 15 улсад манай улсын 33 иргэн нас баржээ. Иймд Гадаад Хэргийн Яамны Консулын хэлтсээс тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, зарим тохиолдолд Иргэдэд туслах сангаас дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр ажиллажээ.
Сэтгүүлч Ү.Үнэн

+ There are no comments

Add yours