“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлгээс Монгол өв, уламжлалыг хамгаалах чиглэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажилд үнэлгээ өгсөн талаар Монгол медиа корпораци, МЭК судалгааны төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Монгол медиа корпорациас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт МЭК судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон 300 гаруй иргэн оролцжээ. Оролцогчид ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол хэл, бичиг, өв соёл,түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлээр хийсэн ажлын тайланг сонсон, хэлэлцсэн байна.

“Eagle” телевизийн тоймч, сэтгүүлч Б.Жаргалмаа ярихдаа, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэхийн тулд бид таван бүлэг сэдвээр хэлэлцүүлэг явуулж, 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгч байгаа. Эхний хэлэлцүүлгээр Монгол улсын гадаад харилцаа ба Батлан хамгаалах салбарт хийсэн ажилд 8.9 оноо өгсөн.Хоёр дахь хэлэлцүүлэг өчигдөр болж Монгол өв уламжлалыг хамгаалах чиглэлээр ерөнхийлөгчийн явуулсан ажилд 8.4 оноо өглөө. Өчигдөр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Ерөнхийлөгч өөрөө хүрэлцэн ирж энэ сэдвээр юу хийснээ тайлбарлан иргэдийн асуултад хариулсан. Дараагийн хэлэлцүүлгийн сэдэв Шүүхийн шинэчлэл, Авлигын сэдвээр Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг хэлэлцүүлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт ирнэ хэмээн амласан” гэв.

Харин Монгол медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадмаараг “Иргэдээс шууд санал асуулга явуулахад тухайн сэдвийн талаар мэдээлэл хангалтгүйгээс сэтгэл хөдлөлөөрөө хандан буруу үнэлгээ өгөх сул талтай байдаг. Тиймээс бид эхлээд иргэдэд зөвлөгөөн болохоос өмнө хоёр долоо хоногын хугацаанд тухайн чиглэлээр Ерөнхийлөгчийн хийсэн ажлын мэдээлэл өгсөн. Зөвлөгөөн дээр иргэд Ерөнхийлөгчөөс эргэлзсэн сэдвийнхээ талаар асуун, шүүмжлэл өгсөн. Үүний дараа нь иргэд жижиг бүлэг болон хэлэлцэж, нууцаар санал өгсөн. Дэлхийн 30 гаруй оронд энэ аргаар иргэдийн санал авч, зөвлөгөөн зохион байгуулдаг” хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.