Өнгөрсөн оны тавдугаар сард “Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар  нар нь БНХАУ-ын иргэн Ж-г далайлган сүрдүүлж 30 000 000 /30 сая/төгрөг авсан хэрэг гарсан билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн даваа гарагт болж, шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн байна. Тодруулбал Шүүгдэгч Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар  нарт гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзжээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан.  Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.