Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тун удахгүй Монгол Ардын намын ээлжит 28-р их хурал хуралдах гэж байна. Өнгөрсөн хугацаанд МАН-аас хийж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил, улс эх орны хөгжил дэвшил болон өнгөрсөн сонгуулиар амласан амлалтуудын биелэлт зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, алдаа оноогоо хэлэлцэж, Монгол Улсынхаа тогтвортой хөгжлийн төлөө цаашид хийх ажлыг тодорхойлох намын ээлжит их хурлаар хэлэлцэх, ярилцах, шийдвэрлэх асуудал ихтэй, хүлээлт дүүрэн байгаа нь эргэлзээгүй. Намын 28 дугаар их хуралд алслагдсан бүс нутгийн төлөөлөл болон хэсэг нөхдийн хамтаар төлөөлөгчөөр оролцож байгаадаа баяртай байна. Нам нь ард түмний дуу хоолой, төлөөлөл болсон жирийн гишүүдийнхээ санал, хүсэлтийг сонсдог, бодлого шийдвэртээ тусгадаг байх нь цаашид шинэчлэгдэн хөгжих, нийгмээсээ хоцрогдохгүй түүчээ нь болж явах үндэс билээ. Намын жирийн гишүүд, анхан шатны дуу хоолойг сонсох нь бага байх тусам удирдлагын төвшинд гарсан шийдвэрүүд амьдралд нийцэхгүй, алдаа ихтэй байх, гарсан бодлого шийдвэрүүд тодорхой төвшинд завхрах, хувийн ашиг сонирхлын нөлөөгөөр гажуудах асуудал ажиглагдаж байна. Учир нь яг одоо ийм байдал манай Увс аймагт тулгараад байгааг эрхэм Ерөнхий сайдад дуулгахаас аргагүйд хүрэв. Алслагдсан бүс нутагт намын нэрээр хувь этгээдүүдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдаж байгаа харамсалтай үйлдлийг таслан зогсоож, намын мөрийн хөтөлбөрөөрөө улс орныг хөгжүүлэх ирээдүйд түүчээлэх бодлогыг баримтлал болгон нам бол хэн нэгний албан тушаалд очих зам, мөнгө олох хэрэгсэл биш гэдгийг харуулах цаг боллоо.
Намын эв нэгдэл бол зөвийг дэмжиж бурууг нь шударгаар засаж залруулах хүч бөгөөд хэн нэгний алдаа завхралыг хаацайлан халхавчилдаг шударга гишүүдийн дуу хоолойг боох хэрэгсэл биш билээ. Тиймээс бид их хурлаараа ололт амжилт, ирээдүйн чиг баримжаагаа тодорхойлох нь зүйтэй бөгөөд төрийн бодлогыг гажуудуулж, намыг төрийн албан тушаалд очих хэрэгсэл, мөнгө олох арга зам, бизнесээ дэмжих хэрэгсэл, хамаатан садан тойрон хүрээлэгчдээ өөд татах дамжлага болгож, намын нэр хүндийг унагааж, намд итгэх ард түмний итгэлийг үгүй хийдэг цөөнх хэсэгт хариуцлага тооцож, шударга ёсны шинэ төвшинг тогтоосон их хурал болно гэдэгт итгэж байна. Намын хамт олны итгэлийг хүлээж, шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд төрийн бүхий л шатанд шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэхээ удаа дараа мэдэгдэж байгааг Увс аймгийн МАН-ын анхан, дунд шатны гишүүд болон Увс аймгийн ард иргэд дэмжиж байгааг хүлээн авна уу.
МАН-ЫН ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, УВС АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ОРОН ТООНЫ БУС ДЭД ДАРГА Ц.БАТБОЛД
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
