Монголын урлагийн ертөнцөд нэгэн цонх нээгдсэн нь хип хоп урлаг байлаа. Энэ дэлхийн урлагийн анхны шанг эх орондоо татсан хамтлаг бол Хар тас. Тус хамтлагийн хөгжмийн ритм, бүжгийн хөдөлгөөн, хувцаслалт имиж нь 1990-ээд оны эхэн үеийн залуусын шүтээн болж байлаа. Хэрвээ тэд байгаагүй бол ХИП ХОП гэх энэ урсгал өдгөө манай улсад ямархуу хөгжилтэй байхыг хэн ч таашгүй. Тэд бол хип хоп урлагийн томоохон төлөөллүүдийн нэг. Тэднийг анх гарч ирж байхад энэ урсгалыг ойлгох хүн байгаагүй гэдэг. Гэсэн ч үүнээсээ санаа зовохгүйгээр илүү хүчтэй байсан нь өдгөө энэ олон репрүүдийг төрүүлээ биз. Хэсэг чимээгүй болсон тэднийг үе нь өнгөрсөн гэж хүмүүс ярьж байсан. Гэтэл тэд гэнэт л тэсрэлт хийж цахим ертөнцөд сайн үйлсэд зориулж реп челленжийг эхлүүлсэн билээ. Тэдний эхлүүлсэн уг челленжид оролцоогүй хамтлаг гэж үгүй. Бүр хошин урлагийн нэрт мастерууд маань хүртэл нэгдсэн билээ. Тэгвэл 11-р сарын 11-ний өдөр үе үеийн репрүүд UB PLACE-д нэгэн дор цуглаж Реп челленж сайн үйлсийн аяны хаалтын шоуг ганцхан удаа хийх гэж байна. Уг шоунд ХАР ТАС, ХАР САРНАЙ, СҮНС ICE TOP, МОНТА-РЕП, ДИЖИТАЛ, MR DOGS, МУГЖ БООЁО, МУГЖ АГЛУУ гэх зэрэг олон хамтлаг дуучид оролцох болно. Тэд UB PLACE-ийн танхимыг ганцхан өдөр доргиох гэж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
