Монголын боловсролын салбарт үнэхээр итгэл алдарч байна. Аливаа мэдээллийг маш муу боловсруулж ойлгодог, түүгээр зогсохгүй боловсруулалт тааруухан мэдээллээ олон нийтийн мэдээлэл авдаг хэрэгсэл болох сошиал орчинд зүгээр л дур мэдээд тараачихдаг. Ийм зүйлд жишээ холоос хайх ч хэрэг байхгүй. Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр төрийн албан хаагчдын цалинг нэг удаа 300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн саналыг Сангийн сайд оруулж ирэн хэлэлцүүлж, батлуулав.
Энэ бол зөвхөн байнгын хорооны шийдвэр. Байнгын хорооны шийдвэрийг Улсын их хурлын чуулганаар хэлэлцэж баталдаг. Тиймээс төрийн албан хаагчдын цалин дээр нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгогдох нь бүрэн шийдвэрлэгдээгүй гэсэн үг. Гэтэл багш нарын эрхийг хамгаалдаг түр хорооныхон уг асуудлыг шийдвэрлэгдсэн түвшинд хүлээж авч, сошиал орчинд мэдээлэл тараав. Тараагаад зогсоохгүй, томилогдоод удаагүй салбарын сайдын хийсэн ажил, түүнийг алдаршуулья, түүгээр зогсохгүй түр хорооны зохицуулагчдаа баярлуулья, урамшуулья гэлцэн 10 мянган төгрөг хурааж авах болон шуугиж эхлэв.
Ердөө энэ байдлаас харахад багш нар гэдэг ямар мэдээлэлгүй, аливаа мэдээллийг зөв боловсруулж ойлгох чадвар муутай, түүгээр зогсохгүй ашиг сонирхолын зөрчил ихтэй нь харагдав. Ийм байхад улсын төсөв, улс эх орны хөгжил, эдийн засгийн чадавхийг тооцохгүйгээр шууд л 1.6 сая төгрөгийн цалинтай болно гээд ажил хаялт хийгээд жагссан багш нарын хөдөлгөөнийг гайхах зүйлгүй мэт. Аливаа жагсаал цуглаан зохион байгуулагчид ядаж төрөөсөө гүйцэтгэж чадах эрх үүргийн юмыг шаарддаг. Харин багш нар бол зүгээр л санаанд орсон тоогоо хэлээд л нэхээд явчихдаг, жагсдаг нь болох үйлдэл мөн гэж үү. Ядаж л сүүлийн жилүүдэд массыг хамарсан сургалт маш муу байгааг хэн хүнгүй л хэлдэг болсон энэ цаг үед ийм багш нартай Монгол Улс алс ирээдүй, хөгжлийн талаар ярих ч хэрэггүй санагдав болов.
С.Нямдорж
One thought on “1.6 сая цалинг нэхэмжилж, 300 мянгын урамшуулалд “хөл алдсан” багш нар…”
Leave a Reply Cancel reply
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...

Багшийн ажлын үр дүн жил жилийн хавар ЕШ-аар харагддаг. Эхнээсээ ажлын байранд гараад ирсэн байна. Мэргэжил эзэмшүүлэх нэрээр 4 жил төлбөр авч төгсгөдөг их сургуулиудтай тэнд төгсөөд гарсан хүн ажлын талбарт ирээд наад захын бичиг үсгийн боловсрол байхгүй. Бүр энэ чинь монгол хүн мөн үү гэхээр юм бичээд л гүйж явна. Сайд дарга танил талаар Багш нэр зүүсэн этгээдүүд мөрөөрөө орон тоо бөглөөд сууж чадахгүй, зайгаа тавиад өгч чадахгүй бол түмний хүүхдэд эрдэм мэдлэг заахаа бүр чадахаа байг гэхэд муу үлгэр дуурайл болж хүмүүжилд нь муугаар нөлөөлөхгүй байж өгөөч гэж гуймаар байх юм.