Гачууртын ‘Харгиа’ амралтын газрын дэргэдээс эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, БЗД-ийн 20-р хороо Гачууртын ‘Харгиа’ амралтын газрын дэргэд Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл өчигдөр 16.34 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид ажиллаж цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Одоогийн байдлаар тухайн эрэгтэйн нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй байгаа юм байна.

Э.БУРАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ‘Улстөржихгүйгээр утаанаасаа салъя’
Next post Агаарын бохирдолтой тэмцэхэд 147 тэрбумыг зарцуулжээ