У.Хүрэлсүхийн засгийн газарт нэр дэвшүүлсэн сайд нарыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан билээ. АТГ-аас У.Хүрэлсүхийн танхимд ажиллахаар нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг нягталж үзээд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариулт өгсөн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. МАН-ын бүлгийн өнөөдрийн чуулганы хуралдаанаар шинэ сайд нараа томилохоор төлөвлөөд байгаа аж.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМ
- Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Ерөнхий чиг үүргийн яамд:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
- Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг
Чиглэлийн яамд:
- Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
- Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Х.Баделхан
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
- Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
- Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
- Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
С.Нямдорж
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...